Бо Силайн шүүх хурал цуцлагдав

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Бо Силайн шүүх хурал цуцлагдав

Авлига авч, мөнгө шамшигдуулсан зэрэг хэрэгт бүх насаараа шоронд хорих ял сонссон Хятадын улстөрч Бо Силайн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /Х.25/ товлосон байсан ч цуцлагджээ. Бо Силай цагдаагийн өндөр хамгаалалтан дор Хятадын Жинань хотод болох шүүх хуралд оролцохоор ирж явсан ч тодорхойгүй шалтгаанаар шүүх хурал болохгүй болсон байна. Бо Силайг шүүх рүү тээвэрлэхтэй холбоотойгоор Жинань хотын цагдаа нар зарим байшин барилга, автозамыг хаах арга хэмжээ авчээ.

Өмнө нь Хятадын албаныхны зүгээс Бо Силайн давж заалдах эрхийг зөвшөөрч, шүүх хурлыг өнөөдөр Шандун мужийн ардын дээд шүүхэд хийхээр товлоод байсан юм.  Хятадын нөлөө бүхий улстөрч гэгдэж байсан Бо Силай авилгын хэрэгт бүх насаараа, мөнгө шамшигдуулсан хэрэгт 15 жил, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт долоон жилийн ял сонссон билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж