Лэди Гагагийн ээлжит сюрприз

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Лэди Гагагийн ээлжит сюрприз

Хэчнээн хачин, этгээд, гаж харагдаж байсан ч юу дуртайгаа өмсдөг дуучин Лэди Гага шүтэн бишрэгчдээ бас нэг сюрпризээр алмайруулаад авлаа.

Лэди Гага өчигдөр /Х.24/ Германы Берлин хотод байрлаж буй зочид буудлаасаа толгойдоо асар том буруу харсан гуралжин хэлбэртэй үсэрхэг баг зүүсээр гарч ирсэн бөгөөд газар шүргэсэн урт хүрэмнийхээ хормойд бүдчиж унахгүйн тулд хүнээр түшүүлэн явсан байна. Этгээд сонин Лэди Гагагийн сонирхолд нийцсэн энэхүү асар том үсэн баг нь Чарли Ле Минду гэх эрхмийн 2013 оны намрын тансаг үс засалтад зориулан урласан бүтээл аж. Түүнчлэн Лэди Гага алдарт загвар зохион бүтээгч Жон Гальяногийн урласан газар шүргэсэн урт, авангард загварын хүрмийг таалж гангарсан байна. Гэхдээ ийм хачирхалтай байдлаар хувцасласан түүнийг харсан хэн бүхний санаанд “Оддын дайн” уран зөгнөлт кинон дээр гардаг харь гаригийн хүний дүр бууж байсан гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж