Хүний эрхийн комисс илтгэлээ өргөн барив

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн комисс илтгэлээ өргөн барив

Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 10 дахь илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод тус комиссоос  өчигдөр өргөн барилаа. Энэ удаагийн илтгэлээрээ 2002-2010 онд гаргасан есөн илтгэлийн санал зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэсэн нь онцлогтой гэж Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж  уулзалтын үеэр онцлон тэмдэглэж байв. Мөн  энэ илтгэлээрээ Хүний эрхийн үндэсний комисс  нь УИХ, Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудад хандан  долоон санал, зөвлөмж гаргасан юм байна. Тэдгээрт өмнөх илтгэлд дурьдсан санал зөвлөмжүүдээс хэрэгжээгүй болон хагас биелэлттэй байгаа зүйлүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээг яаралтай авахыг дурдсаны зэрэгцээ Хүний эрхийн конвенцын биелэлтийн талаарх Засгийн газрын илтгэлд өгсөн зөвлөмж, Хүний эрхийн комиссын хүний эрх, эрх чөлөөний илтгэлд дурдсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад шаардагдах  хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн тухай хуульд бололцоогоороо тусгаж байхыг дурдсан  хэмээн Ж.Бямбадорж дарга ярилаа. Ийм илтгэл жил бүр гарах ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж