Авлигад холбогдсон даргыг хайцаалах ёсгүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Авлигад холбогдсон даргыг хайцаалах ёсгүй гэв

МАН-ын “Тулах цэг” клубын гишүүд Тусгаар тогтнолын ордноо мэдээлэл хийлээ. Тэд “Авлигагүй намаас авлигагүй төр, Анхан шатны үүрээс намын дотоод ардчилал, Ил тод санхүү, Тэгш боломж шударга өрсөлдөөн, Хариуцлагатай ёс зүйтэй гишүүн” гэсэн таван үндсэн сэдвээр уриалга гаргаж, намын 27-р их хурлаар “Шинэчлэл -27” гэх уг тунхгийг батлуулахыг хүсч буй аж. Тус клубын гишүүн Г.Мөнхсүх “Авлигад холбогдсон албан тушаалтныг намын нэрээр хайцаалах ёсгүй. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний дөрөвний нэгийг намын анхан шатны үүрийн дарга нар бүрдүүлдэг, ажлынх нь үр дүнгээр ротаци хийдэг болох. Санхүүгийн тайланг үүрийн хурлаар хэлэлцүүлдэг болох” зэрэг саналууд тавьж буйгаа онцолсон бөгөөд “сүүлийн үед манай намын гишүүдтэй холбоотой ёс зүйн асуудлууд гарч байгаа. Ёс зүйн хувьд алдаа гаргасан гишүүнд хариуцлага хүлээлгэдэг жишиг тогтоох ёстой” гэсэн байна. 

Э.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж