
хувийн амьдралынхаа талаар ярилцжээ. Тэрбээр таван сартай жирэмсэн ба түүний хамгийн
сүүлд тоглосон “Something Borrowed” кино нь ирэх тавдугаар сарын 6-нд нээлтээ
хийх гэж байгаа юм.
Энэ нэвтрүүлгийн
үеэр жүжигчин бүсгүй сюрприз задалж, найз залуу рок дуучин, гитарчин
Matt Bellamy-тай сүй тавьсан тухайгаа
хэлжээ. Хөтлөгч Matt Lauer түүний
сүйн бөгжийг үзэж, хосуудын хуримын талаар асуухад “Бид хуримын өдрөө хараахан
товлоогүй байгаа. Магадгүй төрснийхөө дараа хийх байх” гэж хариулсан байна. Өдгөө 32 настай жүжигчин бүсгүй хэвлий дэх
хүүхдээ охин байх гэж итгэж байгаа гэнэ.
Дашрамд сонирхуулахад, Kate 2000 онд Америкийн алдарт “The Black Crowes” хамтлагийн
ахлагч, дуучин Chris Robinson-той гэрлэсэн ба тэд зургаан жил хамтдаа амьдарч,
Ryder Russell Robinson хэмээх хүүтэй болсон юм. 2006 онд түүний нөхөр салах
өргөдлөө өгч, 2007 оны аравдугаар сард хосууд хамтын амьдралдаа цэг тавьсан
билээ.
Н.Наран