УИХ-ын чуулганы хуралдаан эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы хуралдаан эхлээгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт эхлүүлэхээр зарласан ч одоо хэр нь эхлээгүй байна. Өнөөдөр өглөө хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2013 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганд шилжүүлэхээр болсон юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр дээрх асуудлыг хэлэлцэнэ, мөн Канадын Амбан захирагч Дэвид Жонстоны Монгол Улсад хийж буй төрийн айлчлалтай холбогдуулан 12.30 цагаас Хүндэтгэлийн хуралдаан хийхээр болсон юм. Айлчлалтай холбоотойгоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагтаа эхлээгүй байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж