“Төмөр замд бэхэлгээ чухал”

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

“Төмөр замд бэхэлгээ чухал”

Монгол Улсын  Засгийн газраас “Шинэ төмөр замын төсөл” хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд тавигдах төмөр замын бэхэлгээг аль компаниар хийлгэх талаар асуудал яригдаж  байгаа юм. Төмөр замын бэхэлгээний чанар хэр байхаас эдийн засгийн үр ашиг яригддаг аж. Тиймээс “Пандрол” компанийн марктенгийн захирал Daved Hampton-той ярилцлаа.

-Монгол Улс дэд бүтэцгүйгээр хөгжихгүй нь тодорхой. Засгийн газраас бүдүүн царигтай төмөр зам барихаар төлөвлөж байгаа. Гэтэл мэргэжлийн хүмүүс нарийн царигтай төмөр зам тавих ёстой гэсэн байр суурь баримталж байна. Таныхаар аль нь  манайд хэрэгтэй вэ?

-Тэр бол танай Засгийн газрын сонголт. Ямар ч царигтай байсан дэд бүтцээ хөгжүүлж, төмөр зам тавих гэж байгаа нь сайн хэрэг. Төсөл амжилттай болох байх гэсэн хүлээлт бий. Гэхдээ хамгийн гол нь шинэ дэвшилтэт технологи, аюулгүй байдлыг сонгох нь чухал. Дэлхийн улс орнууд олон төрлийн бэ­хэл­гээ ашигладаг. Танайх ямар бэхэлгээ ашиглах вэ гэдгээ сонгох нь  маш чухал. Эдийн засгийн үр ашгийн талаасаа бодсон ч энэ нь жижигхэн асуудал ердөө ч биш юм.

-Одоогоор дэлхий ний­­тэд хамгийн ихээр хэрэг­лэгдэж буй бэхэлгээгээр “Пандрол”-ийг нэрлэдэг. Танайх юугаараа илүү юм бэ?

-Манай компанийн бэхэлгээ чанарын хувьд маш сайн. Өнөөдөр дэлхийн 101 орны 411 компани ашиглаж байна. “Пандрол” компанийн хоёр төрлийн бэхэлгээ байдаг. E-clip загварын бэ­хэлгээ-дэлхийг 20 гаруй удаа тойрох хэмжээний урт­­тай замд ашигласан бол 1995 онд батлагдсан Fast clip загварын бэхэлгээг 33 мян­ган км замд ашигласан байдаг юм. Дэлхий нийтэд танигдсан энэ том компани танай улсад хэрэгжиж буй төсөлд оролцох сонирхолтойгоо аль эртнээс илэрхийлсэн төдийгүй тодорхой туршилт, судалгааны ажлуудыг Мон­голд хэрэгжүүлээд явж байгаа.

-Энэ бэхэлгээ манай нөхцөлд тохирох уу?

-Монгол орон эрс тэс уур амьсгалтай. Үүнээс болоод төмөр замын засвар үйлчилгээг байнга хийх шаардлагатай болдог. Харин “Пандрол”-ын үйлдвэрлэсэн бэхэлгээг ашиглавал байнга засвар үйлчилгээ хийх шаардлагагүй. Үүгээрээ нэг давуу талтай. Мөн энэ хэрээр эдийн засгийн хэмнэлт гарна. Цаашлаад танай шинэ төмөр зам төсөлтэй хамтарвал  бэхэлгээний эд ангийг Монгол үйлдвэрлэнэ. Ингэснээр ажлын байр бий болно.  Бас төмрийн хүдэр олборлогч компаниудад ч ашигтай.  Даац, эдэлгээний хувьд ярих юм байхгүй. Монголд нэг вагон 65 тонн даацтай байдаг. Тэгвэл Бразилд 160 тоннын ачаа даах чадвартай зам дээр “Пандрол” бэхэлгээг хийсэн байгаа.

“Пандрол” бэхэлгээний бусдаас ялгарах өөр нэг онцлог нь “fit and forget” буюу “Бэхэл тэгээд март” хэмээх зарчим. Өөрөөр хэлбэл, нэгэнт уг бэхэлгээг төмөр замдаа ашигласан бол дор хаяж 20 жилийн хугацаанд гар хүрэх шаардлагагүй. “Adidas”, “iРhone” гэ­хээр хүн бүхэн мэддэг шиг “Pandrol” гэхээр төмөр за­мын салбарынхан мэддэг. Нэг үгээр хэлбэл, энэ нь брэнд болсон гэсэн үг. 

-“УБТЗ”-ынхантай уулзсан уу?

-Хоёр жилийн өмнө ирж уулзаад туршилтын журмаар бүтээгдэхүүнээ суурилуулсан. Зам тавиад 18 сар болж байна. Ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээгүй гэсэн. Их ам сайтай байгаа шүү.

-Үнэ өртгийн хувьд бусад бэхэлгээтэй харьцуулахад ямар байдаг бол?

-Гүйцэтгэх үнэ тарифын хувьд бусад өрсөлдөгч ком­паниудтай адилхан. Ха­рин замд тавьсны дараа ашиглалтын зардал 70-90 хувиар бага. Хэрвээ бэхэлгээг найдваргүй хийчихвэл зас­вар үйлчилгээндээ бага­гүй мөнгө зарах нь мэдээж. “Пандрол”-ын хувьд зам ашиг­­лалтад орсны дараа илүү зардал гаргахгүй гэд­гийг баттай хэлэх байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж