
Фото: Guillaume Paumier
Facebook-ийг үндэслэгч Марк Цукербергийн 2012 оны цалингийн ерөнхий дүн нь 2,27 тэрбум ам.доллараар тооцогджээ. Тэгэхээр Цукербург өдөрт л зургаан сая ам.долларын цалин авдаг болж байна. Консалтингийн GMI Ratings компаниас жил бүр гаргадаг АНУ-ын хамгийн өндөр цалин хөлстэй топ-менежерүүдийн чансаанд энэ тухай өгүүлжээ. Цукербург дээрх жагсаалтыг асуудалгүй тэргүүлсэн бол хоёрдугаарт Kinder Morgan-ы тэргүүн (нефть-байгалийн хийн хоолойн оператор) Ричард Киндер бичигдсэн байна. Тэрбээр өнгөрсөн онд 1,1 тэрбум ам.долларын цалин авчээ.
Чансааны гуравт Sirius XM Radio-гийн тэргүүн Мел Кармазин (Mel Karmazin) багтсан байна. Жилийн хөлсөөр (255 сая орчим ам.доллар) тэр эхний хоёроос хамаагүй хол хоцорсон байлаа. Apple-ийн тэргүүн Тим Кук 144 сая ам.долларын цалингаар тавдугаарт бичигджээ.
GMI Ratings тэмдэглэснээр, өнгөрсөн онд Америкийн томоохон корпорациудын топ-менежеүүд дээд амжилт тогтоожээ. Арван топууд тус бүртээ л анх удаагаа 100 саяаас доошгүй, тэдний хоёр нь тэрбумаас давсан цалинтай байжээ.
“Forbes” сэтгүүлийн үнэлснээр Марк Цукербергийн хөрөнгө 19 тэрбум ам.доллар бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тэрээр 20 дугаар байрт байгаа.