Монголын
уран бичлэгийн калиграфийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний
дурсгалын нэг нь Чингис хааны чулууны бичээс юм.
Энэхүү гэрэлт хөшөөг 1818 онд судлаач Г.И.Спасский Хархираа голын хавиас анх
олсноо мэдээлж, дараа нь уг хөшөөг 1832 онд Петербург хотод аваачжээ.
Хадан
дээр: “Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамиг монггол улус-ун
арад-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ ононодур-ун гурбан загуда гучин табун
алда-дур онтудалу-га”
“Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож байхдаа хамаг монгол улсын ардыг
Буга сочухайд хурсанд Есүхэй 335 алдыг онолоо” гэж бичсэн ажээ.
Эрдэмтдийн тооцоогоор энэ дурсгал нь 1220-1225 оны хооронд бичигдсэн бөгөөд тэр
үеийн монголын сур харваачийн ур чадвар, амжилтыг мэдээлж, 1 алдыг тэр үеийн
монголын дундаж эрчүүдийн алдалсан гарыг хэмжээгээр 160 см гэж үзвэл,
ойролцоогоор 536 метр харважээ гэж үзжээ.