“Алтан Ураг” хоёр дахь тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

“Алтан Ураг” хоёр дахь тоглолтоо хийнэ

Фолк рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Алтан Ураг” хамтлагийнхан дэлхийн оюуны өмчийн “BMI” байгууллагын гишүүн болж дэлхийн хамтлаг болсон. Тэд ирэх сард бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Энэ удаагийн тоглолтод “Алтан Ураг” хамтлаг Монголын хамтлаг дуучдын дууг өөрсдийн урсгал, хэв маягт оруулж үзэгчдэд хүргэх гэнэ. Одоогоор тус тоглолтод “Нисванис”, “Лемонс”, “Fire”, “A Sound”, дуучин Б.Сарантуяа, “Ice Top”, “Хурд”, “Татар” зэрэг хамтлаг дуучид оролцох юм байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж