
Онгоцны ослоор амь үрэгдсэн Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийгийн оршуулах ёслолд Америкийн ерөнхийлөгч Барак Обама оролцохоо мэдэгдлээ.Мөн энэхүү оршуулах ёслолд Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Францийн ерөнхийлөгч Николя Саркози нар оролцох юм байна.Польшийн ерөнхийлөгч асан Качинський болон түүний гэргий тэргүүн хатагтай нарын шарил өнгөрөгч мямар гарагт Варшавт хүргэгдэн ирсэн бөгөөд энэ бүтэн сайн өдөр оршуулах ёслол нь болно хэмээн Krakow"s Archbishop, Stanislaw Dziwisz нар мэдэгдлээ. Гашуудал илэрхийлэгч хүмүүсийн цуваа өнөөг хүртэл Польшийн телевизүүдээр цацагдсаар байна. Польшийн ерөнхийлөгч Качинский болон тэргүүн хатагтай нарын шарилыг Польшийн түүхэнд онцгой гавьяа байгуулсан хүмүүсийн шарилыг тавьдаг оршуулгын газар тавих юм байна. Энэ шарилын газарт Польш Оросоос тусгаар тогтносон үеийн удирдагч асан Pilsudski гэх мэт 14-р зуунаас хойших бүх л түүхэн хүмүүсийн шарил байдаг бөгөөд Качиньский нарын шарилыг Pilsudski- гийн ойролцоо тавих юм байна. Дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийг 5- р сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд зарим ажиглагчид Лех качинскийгийн ихрийн өрөөсөн болох Jaroslaw Kaczynski нь шинэ ерөнхийлөгчөөр сонгогдох байх гэсэн таамаглал дэвшүүлж байгаа юм байна.