
Дараа нь ноён Д.Жонстон Төрийн ордны Баганат танхимд хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурна. Ингээд Төрийн ёслолын хүндэтгэлийн өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Канадын Амбан захирагч Д.Жонстон нар ганцаарчлан уулзаад, албан ёсны хэлэлцээг үргэлжлүүлэх юм байна. Түүний хийж байгаа айлчлалтай холбогдуулан 12.30 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хүндэтгэлийн хуралдаан болж, хүндэт зочин үг хэлэх аж.
Айлчлалтай холбоотойгоор Монгол дахь Канадын Элчин сайдын яамнаас Канадын Боловсрол үзэсгэлэн яармагийг анх удаа Монгол Улсад зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд Канадын өнцөг бүрээс боловсролын салбарын 20 гаруй боловсролын байгууллага оролцох аж. Канадын Боловсролын үзэсгэлэн яармаг нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд илүү анхаарал чиглүүлж байгаа аж.