Египетчүүд энхийн гэрээндээ сэтгэл дундуур байна

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Египетчүүд энхийн гэрээндээ сэтгэл дундуур байна

Америкийн Пью (Pew Research Center) төвөөс Египетэд явуулсан судалгаагаар тус орны хүмүүсийн талаас илүү хувь нь Израильтай 1979 онд байгуулсан энхийн гэрээг цуцлахын төлөө байгаа нь харагдлаа. Мөн асуугдагчдын ихэнх АНУ-д төдийлөн сайнаар хандахгүй байна.

Асуугдсан хүмүүсийн 36 хувь нь 32 жилийн өмнөх энхийн гэрээг дэмжсэн байна. Тэдний 20 хувь нь АНУ-д сөргөөр хандаж буй. Мөн 22 хувь нь сая болж өнгөрсөн хувьсгалд АНУ нөлөө үзүүлсэн гэв. Ардчиллын төлөө байгаа египетчүүдийн хувь 71 хүртэл өсчээ.

Мубаракийн үед хориотой байсан “Мусульман ахан дүүс” байгууллага 70 хувийн итгэлийг авсан байгаа бол хувь хүмүүсээс Арабын лигийн тэргүүн Амр Муса 89 хувийн дэмжлэг авчээ. Асуугдсан 1000 хүний 77 хувь нь Мубаракийн огцролтыг зөв гэж үзсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж