цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшиж, Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас секундэд 7-12 метр, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 6-8 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим газраар, 28-нд зүүн болон говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градусдулаан байна.27-28-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.