Ураны магнат гэж нэрлэгддэг Францын Төрийн өмчит “Арева” компани Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь ажлаа идэвхжүүлж эхэлсэн байна. Одоогийн байдлаар тус суманд уран хайх, олборлох өрмийг зоож, үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр зэхэж буй ажээ.
Тус компани нь Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 120 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс сүүлийн гурван жилийн хугацаанд 60-70 хувийг нь хийсэн байна. Одоогоор Сүхбаатар аймагт 15, Дорноговь аймагт 12 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг тус компани долоон мянган тоннын нөөцтэй “Дулаан-Уул”, 54 мянган тонн ураны нөөцтэй “Зөөвч-Овоо” зэрэг ураны ордуудыг илрүүлээд байгаа юм. Сүүлд тус компани өрөмдлөг хийснээс болж тугал хордож үхсэн талаарх мэдээллийг нутгийн иргэд өгч байсан. Ингээд хэсэгтээ үйл ажиллагааг нь зогсоож байсан бол ийнхүү дахин эхлүүлэхээр зэхэж буй ажээ.
У.БОЛОР