
Монголын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ирэх долоо хоногоос албан ёсны айлчлалт хийхээр Пхеньянд очно. Цахиагийн Элбэгдорж Ким Чен Унтай хоёр орны стратегийн харилцааг бэхжүүлэх талаар ярилцана гэж Өмнөд Солонгосын Ренхап агентлаг өөрийн эх сурвалжийн мэдээнээсээ үндэслэн мэдээлэв.
Даваа гаригт Пхеньянд хөл тавих Монголын ерөнхийлөгч нь Кимын гурав дахь үе засагт гарснаас хойш тэнд очиж байгаа гадаад орны анхны тэргүүн болно. Энэ айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойтой давхцах ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР