
Залуучуудын ДАШТ-д оролцож буй манай багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
55 кг: Ганбаатарын Баттулга, Барсүрэнгийн Батбаяр
60 кг: Даш-Яйчилын Бямбасүрэн, Мөнхтөрийн Ганболд
66 кг: Бат-Эрдэнийн Пүрэвдаваа, Эрдэнэтогтохын Түмэннасан
73 кг: Дашцэрэнгийн Сандуйжав
81 кг: Гантулгын Алтанбагана
-90 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар
+100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр
Эмэгтэй:
44 кг: Ганбаатарын Наранцэцэг
52 кг: Эрдэнэцогтын Гэрэлмаа
63 кг: Балдоржийн Мөнгөнчимэг
Дасгалжуулагч: С.Цэвэлмаа, Д.Батсайхан
Шүүгч: Д.Энхтүвшин
Аравдугаар сарын 23-28-ны өдрүүдэд болох энэ тэмцээнд 75 орны эрэгтэй 359, эмэгтэй 251 жүдоч тус бүр найман жинд өрсөлдөж байгаа юм. Өнгөрсөн шөнө эмэгтэйчүүдийн 44, 48 кг болон эрэгтэйчүүдийн 55, 60 кг-ийн жингийн барилдаанууд боллоо.
Эрэгтэйчүүдийн 55 кг-ийн өрсөлдсөн Г.Баттулга эхний тойрогт Армений Гарик Харутюнянийг ялж, дараагийн тойрогт францын Винсен Манюд ялагдсан байна.
Мөн энэ жинд өрсөлдсөн манай тамирчин Б.Батбаяр эхний тойрогтоо Гүржийн Лери Тчелижид ялагдсан байна.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ийн өрсөлдсөн Д.Бямбасүрэн долдугаар эзэлжээ. Д.Бямбасүрэн эхний тойрогтоо гоц мөргөн, дараагийн тойргуудад АНУ-ын Жорж Трунг, Туркийн Мэрцан Акцай нарыг ялж зооны аваргын төлөө барилдахаар болсон байна. Харин зооны аваргын төлөөх барилдаанд Азербайжений Оруя Вализадад ялагджээ. Улмаар дагах барилдаанд тавдугаар байрын төлөө барилдан, казахстаны Мэйрлан Баймаханбетовт ялагдсанаар долдугаар байрт шалгарсан байна.
Энэ жинд өрсөлдсөн М.Ганболд эхний тойрогт эквадор улсын тамирчин Карлос Матюдийг ялсан ч дараагийн барилдаанд Узбекстаны Диёрбек Урозбоевт ялагдсан байна.
Эмэгтэйчүүдийн 44 кг-ийн жинд Г.Наранцэцэг эхний тойрогт гоц мөргөсөн ч дараагийн барилдаанд ОХУ-ын Анастасия Павленкод ялагдсан байна. Анастасия Павленко 44 кг-ийн жинд дэлхийн аварга болсон юм.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 52, 57 кг болон эрэгтэйчүүдийн 66, 73 кг-ийн барилдаанууд болж, аваргуудаа шалгаруулна.