АНУ-ыг агаарын дайралтаа зогсоохыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

АНУ-ыг агаарын дайралтаа зогсоохыг хүсэв

Пакситаны Ерөнхий сайд Наваз Шариф өчигдөр /Х.23/ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай “Цагаан ордон”-д уулзах үеэрээ тус улсад явуулж буй нисгэгчгүй онгоцны агаарын дайралтаа зогсоохыг хүссэн байна. Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф АНУ-д хоёр орны хоорондох дипломат харилцааг бэхжүүлэх зорилгоор айлчлал хийжээ.

Сүүлийн үед АНУ-ын арми Афганистан, Пакистанд явуулж буй нисгэгчгүй онгоцны агаарын дайралт хүний эрхийн байгууллага болон олон улсын зүгээс шүүмжлэлд өртөх болсон юм. Хамгийн сүүлд гэхэд энэ долоо хоногийн эхээр АНУ-ын нисгэгчгүй онгоц Пакистанд агаарын дайралт хийсний улмаас олон тооны энгийн иргэн амь үрэгдсэн хэрэг гарсан бөгөөд үүнийг олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагаас хүчтэй шүүмжилсэн байна.

Хоёр орны харилцаа одоогоос хоёр жилийн өмнө АНУ-ын тусгай арми аль-Каида зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Осама Бин Ладеныг Пакистаны зүүн хойд хэсэгт орших Абботтабад хотод бүгж байхад нь олж устгахдаа тус улсын эрх баригчдад анхааруулах мэдэгдэл өгөөгүйгээс үүдэн “унасан” аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж