Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Сири харанхуйд автав

Сирийн нийслэл Дамаск хотын нисэх буудлын ойролцоо өчигдөр /Х.23/-нд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас цахилгааны шугамд гэмтэл гарч, гэрэл цахилгаан тасарсан байна.

ВВС-д мэдээлснээр Сирийн босогчдын харвасан зенитийн их бууны сум цахилгаан станцын байгалийн хий дамжуулах хоолой дээр унаснаас хүчтэй дэлбэрэлт болсон аж. Дамаскийн оршин суугчдын зүгээс халдлагын улмаас хот бүхэлдээ гэрэл, цахилгаангүй болсон гэсэн бол албаныхан Сири даяар гэрэл, цахилгаан тасарсан гэж мэдэгджээ. Халдлагын улмаас хүн амь үрэгдэж, гэмтэж бэртсэн мэдээлэл хараахан ирээгүй байгаа ч дэлбэрэлтийн нөлөөгөөр их хэмжээний гал гарсан байна. Одоогоор Сирийн албаныхны зүгээс цахилгаан, эрчим хүчийг сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд үүнд хамгийн багадаа 48 цагийн хугацаа зарцуулах гэнэ. Хүний эрхийн ажиглагчдын мэдээлснээр босогчид Дамаскийн нисэх буудлаас хоёр км-ийн зайтай орших Газула хотод зенитийн их буугаар буудсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж