Тунис гурван өдрийн гашуудал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Тунис гурван өдрийн гашуудал зарлалаа

Тунисын Сиди Боузиди мужийн найман цагдаа зэвсэгт дайчидтай буудалцах үеэр амь үрэгдсэнд Ерөнхийлөгчийн зүгээс улс орон даяар гурван өдрийн гашуудал зарласан байна. Цагдаагийн газарт болсон халдлагын хариуцлагыг Салафист Ансар аль-Шариа бүлэглэл өөртөө авсан аж.

Үүний зэрэгцээ Тунисын Ерөнхий сайд Али Лараед удаан хугацаанд үргэлжилж буй Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал, зөрчил мөргөлдөөн, улстөрийн хямралыг эцэслэхийн тулд огцрох болсноо мэдэгдээд байгаа юм. Тэрээр Засгийн газрын эсрэг ард иргэдийг өдөөн турхирч буй сөрөг хүчний хоёр бүлэгтэй тодорхой хэлэлцээрт хүрчихээд огцроно гэж мэдэгджээ. Тунист сөрөг хүчний тэргүүн Шокри Белайдыг буудан хороосон хэргийг эрх баригчдын зүгээс анхаарч үзээгүйгээс ард иргэд Засгийн газрынхаа эсрэг  босч эхэлсэн аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж