
Ургац хураалтын ажил одоогоор 96 хувьтай байгаа аж. Нийтдээ 210 мянган тонн төмс, хүнсний ногоо хураахаар төлөвлөж байснаас 190 мянган тонныг хураажээ. Харин 351 мянган тонн үр тариа хураагаад байгаа юм. Энэ жил 12 аймгийн 58 суманд буудай тариалсан байна. Ургацын эцсийн дүн ирэх долоо хоногийн сүүлээр гарах аж. Ургац хураалтын үеэр цаг агаарын гэнэтийн үзэгдэл болж, цас бороо орсноос 45 мянган га талбайг цасанд даруулсан бөгөөд нийт ургацынхаа 30 хувийг алджээ. Салбарын яамнаас гаргасан урьдчилсан тооцоогоор энэ жил 432.4 мянган тонн үр тариа, 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 106.4 мянган тонн хүнсний ногоог хурааж авахаар төлөвлөж байсан юм.
Н.ГЭГ