Израиль пуужин ачсан цувааг бөмбөгдөв

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Израиль пуужин ачсан цувааг бөмбөгдөв

Израилийн нисэх хүчний онгоцнууд аравдугаар сарын 21-ний өдөр “Хезболлах” бүлэгт зориулсан пуужин ачсан машины цувааг Сири, Ливаны хил дээр бөмбөгдсөн нь тодорхой болов.

Энэ тухай Кувейтын “Аль-Жарида” сонинд Иерусалимын өндөр тушаалтны өгсөн мэдээллээс ишлэн аравдугаар сарын 23-нд өгүүлсэн байна. Гэхдээ уг мэдээллийг бусад эх сурвалжууд баталсангүй.

Уг сонинд Израилийн онгоцнууд автын цувааг Ливан уу Сирид  устгасан уу гэдгийг тодруулсангүй.

2013 оны эхнээс хойш Израиль наад зах нь гурван удаа тийм довтолгоон хийснийг хэвлэлээр мэдээлж байв. Өмнө нь энэ сонин “Хезболлах” Сириэс 1500 км хүртэл тусгалтай агаарын пуужин авсан гэж мэдээлсэн байлаа. Аравдугаар сарын 22-ны өдөр Өмнөд Ливаны тэнгэрт Израилийн онгоцнууд тасралтгүй эргэлдэж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж