&#34Сирийн андууд&#34 Ассадыг шинэ Засгийн газарт оруулахгүй

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

&#34Сирийн андууд&#34 Ассадыг шинэ Засгийн газарт оруулахгүй

Сирийн сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах хэсгийнхэн Сирийн төвийг сахисан үзэлтэй хүчнийг нэгтгэхийг оролдож байна. Гэтэл тус орны ерөнхийлөгч Башар Ассад Женевын бага хурлыг явуулах нь зөв эсэхэд эргэлзэж байна.

Сирийн босогч

"Сирийн андууд" бүлгийнхэн 11 орныг нэгтгэж байгаа ба тэд Сирийн төвийг сахисан хүчинд хандан эвсэн нийлэхийг уриалжээ. Арваннэгдүгээр сарын эцсээр болох Женевын энхийн бага хуралд хамтран оролцохыг тэдэнд уриалсан ба “Сирийн бүхий л лагерийн сиричүүд энхийн ажиллагааг зохицуулахад хүчин чармайлтаа гаргах хэрэгтэй” хэмээн Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг “Сирийн андууд” группийн уулзалтын өмнө мэдэгджээ.

Хейг хэлснээр Сирийн ерөнхийлөгч Башар ассад шинэ засгийн газар байгуулахад оролцохгүй гэж төвийг сахисан сөрөг хүчнийхэнтэй уг групп тохиролцсон байв. Энэ үеэр Ассад өөрөө Женевын уулзалт амжилттай байх нөхцөл бүрдээгүй байгааг хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж