ӨГЛӨӨНИЙ АЖИЛ ХЭРЭГЧ ЗӨВЛӨГӨӨ: БУСДААС
ОНЦГОЙ БАЙ
Өнөөдрийн
манай ажил хэрэгч зөвлөгөөг “Караоке Капитализм”, “Funky Business” зэрэг номыг
хамтран бичсэн Кьелл Нордстрем болон Ионас Риддерстрале нар өгнө. Эдгээр
зохиолчид “Орчин үед амжилт гаргаж нэр хүнд олж карьераа өсгөх ганц л арга бий.
Тэр нь бусдыг дууриаж аялдан дагах бус бусдаас онцгойрох явдал. Та ямар ч ажил
мэргэжилтэй бай ямар нэг юмаараа заавал бусдаас онцгой байх хэрэгтэй. Яаж
онцгойрох нь тухай хүний чадвар мэдрэмжийн асуудал тул бид хоёр ширхэгчлэн зааж
өгөх боломжгүй юм” гэж зөвлөж байна.
Мөн
тэд “Өнөө цагт хэн өвөрмөц онцгой байж чадна тэр бусдын анхааралд өртөж цаашдын
карьераа өсгөх боломж бүрэлддэг цаг үе ирсэн. Ер нь хүн болгонд ямар нэг онцгой
өвөрмөц давуу тал заавал байдаг. Харин түүнийгээ анзаардаггүй хүмүүс олон
байдаг нь харамсалтай. Өөрийн давуу талаа мэддэг хүн ядах юмгүй бусдаас
онцгойрдог. Харин бусад нь түүнийг даган дууриадаг үзэгдэл нийгэмд их байдаг.
Та бусдыг даган дууриах, шүтэн бишрэх биш харин яаж бусдаас онцгой байж
амжилтанд хүрч бусдыг араасаа дагуулах вэ гэж байнга бод, сэтгэ, хий. Үр дүнг
нь хараад та гайхах болно. Ийм амархан байсан юм уу гэж. Учир та бусдад биш
өөрт байгаа давуу талаа ашиглан бусдаас ялгарч амжилтанд хүрсэн болохоор тэгж
амархан санагдах болно” гэсэн байна.
За
ингээд уншигчиддаа өнөөдрөөс эхлэн давуу талаа ашиглан бусдаас онцгойрон амжилт
гаргана гэж найдаж байна. Бусдаас онцгой сайтад орж, бусдаас онцгойрох
зөвлөгөөг уншсан танд баярлалаа.
Mr.Unuku
Эх сурвалж: http://businessnews.mn/