
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хагас цагийн дараа нийслэл Улаанбаатар хотын удирдлагуудтай уулзалт хийхээр тов зарлажээ. Нийслэлийн өдрийг өмнөхөн Ерөнхийлөгч нийслэл хотод өрнөж буй олон талт ажил, бүтээн байгуулалтын байдалтай танилцахаар болсон байна. Уулзалт хэвлэлийнхэнд нээлттэй болох юм. Энэ үеэр нийслэлийн өдрийг угтсан ажлын талаар ч мэдээлэх ажээ.
Д.ЦЭЦ