
Өчигдөр болсон1/4 шигшээ буюу медалийн төлөөх тоглолтын дараагаар одоо хагас шигшээд 18 улсын боксчин үлдэж, медалийн болзлыг хангаад байна. 10 жинд шөвгийн дөрөвт үлдээд байгаа 40 ширэн бээлийтэн маргааш мөнгөн медалийн төлөө тулалдах болно. Харин өнөөдөр ДАШТ завсарлаж, тамирчид амарна. Түүнчлэн өнөөдөр Алматыгийн хажууд Алатау уулын бэлд байдаг Талгарт дэлхийд анхных болох АИВА-гийн Боксын академийн нээлт болно. Тив бүрт нэг академи байгуулах бөгөөд Алматыгийн академид Азийн боксчид суралцах аж. Дэлхийн аваргын финалын төлөөх тоглолтууд маргааш 16.00 цагаас эхэлнэ. ДАШТ-ий алтан медалийн төлөөх тоглолтыг Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ирж сонирхох юм байна.
Казахстан-8, Куба-5, ОХУ-4, Азербайжан, Итали-3, Өзбекстан, Герман, Бразил, Ирланд-2, Монгол, Коста-Рика, Алжир, Уэльс, Тайланд, Украин, Вэнесуэл, Англи, Аргентин улсаас тус бүр нэг боксчин медалийн болзол хангаад байна.
Хүнд жинд Лондоны олимпийн хагас шигшээ давтагдах нь.
91 кг: Тимур Маммадов (Азербайжан) – Клементо Руссо (Итали)
+91 кг: Магомедрасул Межидов (Азербайжан) – Роберто Камарелле (Итали)
/Лондонд Италийн хоёр боксчин 1-2 онооны зөрүүгээр ялж байсан/
Хагас шигшээ:
49 кг:
Биржан Жакыпов (Казахстан) – Йосвани Вейтиа (Куба)
Давид Родригес (Коста-Рика) – Мохаммед Флисси (Алжир)
52 кг:
Эндрю Селби (Уэльс) – Жасурбек Латипов (Өзбекстан)
Чатчай Бутди (Тайланд) – Миша Алоян (ОХУ)
56 кг:
Кайрат Ералиев (Казахстан) – Жавид Чалабиев (Азербайжан)
Мыкола Буценко (Украин) – Владимир Никитин (ОХУ)
60 кг:
Доменико Валентино (Итали) – Робсон Консейсао (Бразил)
Берик Абдырахманов (Казахстан) – Лазаро Эстрада (Куба)
64 кг:
Эвертон Лопес (Бразил) – Мерей Акшалов (Казахстан)
Яшиер Толедо Лопез (Куба) – Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ (Монгол)
69 кг:
Араик Марутян (Герман) – Данияр Елеусинов (Казахстан)
Габриэл Маэстре (Венесуэл) – Ариснойдис Деспайн (Куба)
75 кг:
Артем Чеботарев (ОХУ) – Жэйсон Куигли (Ирланд)
Жанибек Алимханулы (Казахстан) – Энтони Фоулер (Англи)
81 кг:
Адилбек Ниязымбетов (Казахстан) – Ойбек Мамазулунов (Өзбекстан)
Жозеф Уард (Ирланд) – Хулио Ла Круз (Куба)
91 кг:
Тимур Маммадов (Азербайжан) – Клементо Руссо (Итали)
Евгений Тищенко (ОХУ) – Ямил Пералта (Аргентин)
+91 кг:
Магомедрасул Межидов (Азербайжан) – Роберто Камарелле (Итали)
Ерик Пфайфер (Герман) – Иван Дычко (Казахстан)