
Эдийн засгийн хүнд хямралын улмаас мөн эрх баригчдын авч байгаа хатуу хэмнэлтийн арга хэмжээнээс болон грекчуудын орлого бараг 40 хувиар буурчээ. Хоёр улиралд татвар татагдсаны дараа цэвэр ашиг нь 2008 оныхоос 29,5 хувиар бага байлаа.
Грекийн Үндэсний статистикийн Elstat албаны мэдээнд инфляцийг оруулан тооцоход хүн амын цэвэр орлого 40 хувиар буурчээ гэж үзсэн байлаа.
Улс дампуурах байнгын аюул дор Грекийн Засгийн газар зарлагаа бууруулж, татвараа нэмэн байж олон улсын дэмжлэг авсан байлаа. Жишээлбэл, сүүлийн дөрвөн жилд нийгмийн хангамж 26 хувиар хасагджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР