Ай Вэйвэйн унадаг дугуйн зохиомж

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Ай Вэйвэйн унадаг дугуйн зохиомж

Торонто хотноо болдог жил тутмын Nuit Blаnche наадам дээр зураач Ай Вэйвэй ер бусын Fоrever Bicycles гэсэн зохиомжийг бүтээхдээ 3144 унадаг дугуйг ашиглажээ.

Ай Вэйвэйгийн Forever Bicycles зохиомжийг “унадаг дугуй үргэлж хамт” гэсэн утгаар  нэрлэж болох бөгөөд унадаг дугуйгаар тэрээр төөрөх өрөөг хийсэн гэж болно. Ийм  маягаар зураач Хятадад унадаг дугуй чухал гэдгийг илэрхийлэхийн зэрэгцээ тэнд агаарын бохирдол маш ихийг сануулсан байна. Зохиомжийн өндөр нь 30 метр, өргөн нь гурван метр. Ийм баримлыг үзэхгүй өнгөрч болохгүй бөгөөд шинэ бүтээл нь өмнөхийн шинэчилсэн хувилбар ажээ.

2011 онд түүний хийсэн анхны зохиомж зуу гаруйхан дугуйнаас бүтэж байлаа. Харин шинэ бүтээл нь цэнхэрдүү ягаан гэрэлтүүлэгтэй.



Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж