Цөмийн зэвсгийн аюулгүйн горимыг зөрчсөн байжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Цөмийн зэвсгийн аюулгүйн горимыг зөрчсөн байжээ

Аюулгүйн горим нь зөрчигдсөн ч пуужингууд нь аюулгүй байдалд байсан гэнэ. Учир нь газар доорх командын байранд олон төвшний хамгаалалт үйлчилдэг аж.

Фото:  AFP 2013/ Shah Marai

Тив алгасан нисэх пуужингийн баазуудад байлдааны жижүүрийн дэглэмд байгаа цөмийн цэнэг бүхий пуужингуудын газар доорхи байрны дэлбэрэлтээс хамгаалсан хаалгануудыг нэг биш удаа онгорхой байлгасан зөрчлийг АНУ-ын Нисэх хүчний офицерүүд гаргаж байсан тухай Ассошиэйтед Пресс мэдээлсэн байв.

Газар доорх байранд байлдааны жижүүртэй байсан офицерүүд энэ жилд хоёр ч удаа дэлбэрэлтээс хамгаалсан хаалгыг  онгорхой байлгасан ба нэг тохиолдолд нь жижүүрийн хоёр офицерийн нэг нь хаалга онгорхой байхад унтаж байжээ. Хаалга хаалттай бол хоёр офицерийн нэг нь унтаж болох бөгөөд харин хаалга онгорхой үеэр тэр хоёр хоёулаа сэрүүн байх ёстой гэж гэж заасан байдаг гэнэ.

Фото: U.S. Air Force photo/Airman 1st Class Kristoffer Kaubisch

Гурван баазыг удирдаж байсан генерал итгэл алдсан гэж халагдав

Гэхдээ агентлагийн эх сурвалж мэдээлснээр журам зөрчигдсөн ч пуужингууд аюулгүй байдалд байсан гэнэ. Учир нь пуужингууд олон төвшний хамгаалалтын системтэй. Үүний өмнө аравдугаар сард АНУ-ын Нисэх хүчний 20-р армийн армийн командлагч хошууч генерал Майкл Кэрийг (Michael Carey) “итгэл алдсан” гэх шалтгаанаар огцруулсан байв. Уг генералын удирдлага дор "Варрен", "Майнот" ба "Малмсторм" баазуудын пуужингийн ангиуд байжээ. Эдгээр  ангиуд “Минитмен” гэх  олон цэнэгт пуужингаар тоноглогдсон байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж