
Өмнөд Солонгосын Зүүн тэнгисийн эргийн удирдлагуудын (East Sea-Rim Headquarters) зүгээс аялал жуулчлалыг дэмжих ажлын хүрээнд Канвон аймагт нудист далайн эрэг байгуулах санал гаргасан байна. Санаачлагчдын зүгээс ирэх 2017 он гэхэд Канвон аймгийн далайн эрэг хавийг нудистуудад зориулан тохижуулахаар төлөвлөсөн аж. Харин Өмнөд Солонгосын албаныхны зүгээс энэ ажлыг эхлүүлэхийн тулд юун түрүүнд Канвон аймгийн оршин суугчдаас зөвшөөрөл авч, саналыг нь сонсох ёстой гэж мэдэгджээ. Гэхдээ Канвонд нудист далайн эрэг байгуулах талаар мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш үүнийг эсэргүүцэгчдийн тоо улам нэмэгдсээр байгаа аж.
Өмнөд Солонгост нудистуудад зориулсан далайн эрэг байгуулах санал 2005 оноос эхтэй боловч олон нийтийн эсэргүүцлийн улмаас хойшлогдсоор иржээ.
Б.АНХТУЯА