“Монгол бөхийн нэвтэрхий толь” түүврийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

“Монгол бөхийн нэвтэрхий толь” түүврийг танилцуулна

“Монгол бөхийн нэвтэрхий толь” номын нээлт өнөөдөр 11.00 цагаас МҮОНРТ-ийн байранд болно. 


Монголын Үндэсний бөхийн холбоо, “Монгол бөхийн хөгжил сан” хамтран “Монгол бөх нэвтэрхий толь” номыг гаргаад байгаа. Хоёр жилийн хугацаанд туурвисан түүхийн эх сурвалж, шинжлэх ухааны
тайлбартайгаар бүтээсэн “Монгол бөхийн нэвтэрхий толь” түүхэн номын талаар өнөөдөр
11.00 цагаас МҮОНРТ-ийн байранд номыг бүтээгчид мэдээлэл өгөх гэж байна. 

“Монгол бөх нэвтэрхий толь” ном нь Монголын үндэсний бөхөд
хамаарах 800 орчим ойлголт, мэхийн судалгаа, 1760 оноос хойш өнөөг
хүртэл 1300 орчим хүн улсын цол авсан тухай, Монгол бөхийн засуул, гарын
даа, бөх судлаачдын намтар түүх болон бөхийн сэдэвт 600 орчим бүтээлийн
судалгааны талаар гэх мэт таван хэсэгт багтсан бүтээл болжээ.

Монгол бөхийн нэвтэрхий толь таван хэсэгтэй.

           Нэгдүгээр хэсэгт:
Монгол бөхийн үндсэн ойлголт
           Хоёрдугаар хэсэгт: Монгол бөхийн мэх, мэхний хувилбар
           Гуравдугаар хэсэгт: Монголын алдарт бөхчүүд
           Дөрөвдүгээр хэсэгт: Монгол бөхийн ам бүлийнхэн
           Тавдугаар хэсэгт: Монгол бөхийн сэдэвт ном, уран бүтээл.    

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж