Катар Палестины 150 саяын өрийг цайруулав

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Катар Палестины 150 саяын өрийг цайруулав

Катарын эрх баригчид Палестины автономын 150 сая ам.долларын өрийг цайруулахаар болсон байна.

Израиль-Палестины энхийн хэлэлцээрийг идэвхжүүлэх тухай  хэвлэлийн бага хурал дээр энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдээлжээ. Хэвлэлийн бага хуралд Катарын Гадаад хэргийн сайд Халед аль-Аттиа  оролцсон байна. Керри  Катарын шийдвэрт баяр хүргээд түүний жишээгээр Арабын бусад орнууд явна гэж найдаж буйгаа илэрхийлэв. Эдийн засгийн ямар ч тусламж энх тайванд хүргэх дипломат хүчин чармайлтыг орлохгүйг Керри хэлсэн байв.

Палестин-Израилийн энхийн яриа хэлцэл идэвхжиж буйг  Палестины автономын дарга Махмуд Аббас “Өнөөг хүртэл Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаниягу уулзаагүй” гэх үгээр хэлсэн байна. Тэд аравдугаар сарын 10-нд уулзахаар тохиролцсон байлаа. Абас ямар нэгэн урьдчилсан нөхцөл, шаардлагагүйгээр Нетаниягутай уулзана гэсэн тухай тэр үед мэдээлсэн юм.

Газар нутгийнхаа хил хязгаарын  талаарх сөргөлдөөнийг зохицуулах  хоёр талын хэлэлцээр зургадугаар сарын сүүлчээр Вашингтонд эхэлсэн. Хоёр талын төлөөлөгчид сүүлийн гурван  жилд анх удаагаа уулзсан нь тэр. Тэр цагаас хойш төлөөлөгчид 13 удаа уулзжээ. Хэлэлцээрийн эхэнд ямар нэгэн хэлэлцээрийг есөн сарын хийнэ гэсэн таамаглалтай байв. 1967 онд зургаан хоног үргэлжилсэн дайн өмнөх хил хязгаарын  дагуу хэлэлцээр явах бөгөөд үүний зэрэгцээ Израиль Палестинд евройн сууринтай баруун эргийн газраас нөхөн өгөх ёстой болсон байв.

Израилийн эрх баригчид хэлэлцээрийн эхэнд хэрэв бүх нийтийн санал асуулгаар иргэд нь дэмжсэн нөхцөлд Палестинд буулт хийж болох юм гэдгийг онцолж байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж