
Саддам Хусейн 1937 оны дөрөвдүгээр сарын 28-нд Иракийн хойд нутгийн Тикрит хотноо төрсөн ба төрөхдөө Саддам Хусейн Аль-Тикрити гэсэн нэр авчээ. Хүүхдийг маш их шүтлэгтэй суннит авга нь хүмүүжүүлжээ. Хусейн 1955 онд Багдадад боловсролоо үргэлжлүүлэхээр ирсэн байв. Тэрээр Арабын социалист сэргэн мандлын намд (Баас) 1956 онд элсчээ. Тэр нам нь Сири, Иракт ажиллаж байсан цорын ганц улс төрийн нэгдмэл нам байв. Саддам Хусейн нарын арван залууд Иракийн лидер Абдель Керим Касемийг устгах үүргийг нам нь 1959 онд өгсөн байлаа. Энэ оролдлого бүтэлгүйсний дараа Хусейн Египетэд дүрвэн гарчээ. Баас нам 1963 онд засгийн эрхэнд гарсаны дараа тэр буцан ирсэн байлаа. Удалгүй баасистуудыг засгаас зайлуулсны дараа түүнийг баривчилсан боловч тэр зугтан дүрвэж чаджээ. Тэд 1968 онд дахин засаг авахад Хусейн тус орны хоёр дахь хүн болж чадсан байв. Тэрээр 1979 онд Иракийн ерөнхийлөгч болоод өөрийн дахин шүтлэгийг тогтоов. Хусейн Персийн булангийн эзэн болохын тулд Кувейт, Ирантай дайн хийж байлаа.
АНУ 2003 онд Иракт цөмрөн орсны дараа тэрээр нууц байдалд байгаад 2003 оны арванхоёрдугаар сарын 14-нд баригдаж, шүүгдэн 2006 оны арваннэгдүгээр сард цаазын ял сонссон бөгөөд ялыг тэр жилийнх нь арванхоёрдугаар сарын 30-нд гүйцэтгэжээ.
Италийн улс төрийн зүтгэлтэн Бенито Муссолини
(1883.07.29-1945.04.28)
Италийн фашизмыг үндэслэгч Бенито Муссолини 1883 оны долдугаар 29-нд тосгоны дархны гэр бүлд төржээ. Бенито хүүхэд ахуйгаасаа дуулгаваргүй, сахилгагүй байв. Түүний амьдралын хэм хэмжээ нь засаг, эрх мэдлийн мятрашгүй эрмэлзэл, хүсэл нь байв. Хувийн ёс суртахуун нь түүнийгээ биелүүлж, хадгалахад зориулагдсан байна. Тэр ганцаардмал байсан юм. Ганцаардал нь захирагчийнх бөгөөд түүнийг тойрон бусад нь эргэлдэж байлаа.
Олон нийтийг хүчтэй хүн “хоньчин хонио туудаг шиг” удирдаж чадна гэдэгт тэр бүрэн итгэлтэй байв. Муссолинийн санаагаар фашизм нь тэр “сүргийг” бүх нийтийн баян тансаг нийгэмлэг байгуулахад дуулгавартай зэвсэг болгох ёстой байв.
1920-иод онуудын сүүлчээр Италид тоталитар фашист дэглэм тогтсон байлаа. Сөрөг хүчний бүх нам, хөдөлгөөн хоригдсон байв. Дэглэмийн эсрэг хүмүүсийг барьж, цөлсөн бөгөөд сөрөг сонинуудыг хаасан байлаа. Муссолинийг Итали даяар том жижиггүй мэдэж байсан юм. Түүний дүрс зоосонд зутгагдаж, зураг хөрөг нь энд тэндгүй чимэг болон байв. Түүний нэрийг том үсгээр сонин бүрт бичнэ. Үндэсний радиогоор нь үргэлж яригдаж байлаа. Тэр нь бол 1922-1943 онуудад Италид ноёрхож байсан Европ дахь хамгийн томоохон дахин шүтэлт байсан юм. Муссолини хүч чадал, хүнийг татах чанарыг эзэмшсэн, жүжигчний болон илтгэх урлагтай, асар олон хүнийг хөтлөн дагуулж чаддаг нэгэн байв.
Гитлерийн ойрын түнш нь Муссолини болсон ба 1940 оны зургадугаар сард олон мянган хүний өмнө Итали дайнд орж буйг зарласан юм. Гэвч италичуудын цэргийн амжилт бараг байхгүй, тэрээр улс орондоо нэр хүндгүй болж эхэлжээ. 1943 онд холбоотны арми Сицилийн аралд бууснаар Итали үндсний сүйрлийн ирмэгт ирээд байв. Ялагдал, хүмүүсийн зовлон бүгд л Муссолинид ирсэн билээ. Огцорч, хоригдоод байсны дараа 1945 оны дөрөвдүгээр сарын 28-нд түүнийг партизанууд буудан хөнөөгөөд хөлнөөс нь нэгэн талбайд дүүжилсэн байлаа.