
Тус нам дүрэмдээ өөрчлөлт оруулах чиглэлээр орон нутаг дахь гишүүдийнхээ саналыг авсан бөгөөд түүнийгээ өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж багцалсан байна. МАН-ын дүрэмд орж байгаа гол өөрчлөлт нь сөрөг хүчний байр суурьт нийцүүлж гаргахад оршиж байгаа гэнэ. Ингэхдээ бүтцийг цомхон, чадварлаг багаар бүрдүүлэх ёстой гэх санал шүүмжлэл Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдээс олонтаа гарсан тул МАН дэд даргатай болох тухай асуудал дэмжлэг аваагүй аж.
Мөн Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн чухал асуудлын нэг нь нэр цэвэр, ажлын ачаалал даагаад явах залуу чадвартай боловсон хүчнүүдээр намын аппаратаа шинэчилж зузаатгах нь илүү нийцнэ гэх санал мөн гарсан байна. Түүнчлэн ИХ хурлын өмнө Бага хурлыг хийхээр болж, аравдугаар сарын 26-нд буюу бямба гаригт тус хуралдааныг хийхээр товложээ.