
Сөрөг хүчнийхэн өнгөрсөн жилийн сүүлчээс Бангкокт эсэргүүцлийн ажиллагаа явуулж байгаа юм. “Улаан цамцтанууд” гэж нэрлэгдсэн Ардчиллыг дарангуйлагчдаас хамгаалах фронтын (UDD) идэвхтэнүүд Апхисита Ветчачивагийн Засгийн газрыг огцрох, парламентыг нэн даруй тараахыг шаардаж байгаа юм. Үүнээс гадна тэд дундаж шийдвэр зөвшилцөлийг үл зөвшөөрч байна. Гуравдугаар сарын сүүлчээр тэд ерөнхий сайдаасаа гаргасан Засгийн газрыг арванхоёрдугаар сард тараана гэсэн саналыг хүлээн аваагүй билээ. Тэд саяхан гаргасан ирэх аравдугаар сард сонгууль явуулах шийдвэрийг ч хүлээн авсангүй.
Энэ сарын 7-ноос Бангкок ба түүний орчинд онц байдал тогтоосон байгаа бөгөөд 10-11-ний өдрүүдэд хэв журам сахилагчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарч 21 хүн амиа алдаад байна. Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Засгийн газар хүмүүс үрэгдсэний хариуцлагыг террористуудад тохлоо. Гэхдээ The Nation сонинд бичсэнээр амь үрэгдэгсэдийн 10 нь армийнхны винтовийн суманд үрэгдсэн байв.