via Амьдрах
Ухаан, Амжилтын ХӨТӨЧ
АНУ-ийн нэгэн ууланд 400 жилийн настай нэгэн аврага том мод байжээ. Модны
унасан шалтгааныг тогтоох гэж зүсэлт хийжээ. Модны цагиргийг харахад тэр мод 14
удаа аянганд ниргүүлж, 39 хүйтэн зудтай өвлийг туулж, 27 ган гачигийг тэсэн
өнгөрүүлж, гурван удаа ойн түймэрт автаж, нэг удаа шар усны үер дайрч байжээ.
Гэсэн ч тэр мод 400 жил амьдарч чадсаны нууц нь түүний үндэс нь маш гүн өргөн
хүрээнд тархсан байсан тул тийм урт насалж чаджээ. Чухам юу түүнийг нэг л өдөр
унахад хүргэв гэдгийг шинжлэн үзэхэд ердөө хавар нь гарч ирээд намар нь алга
болдог өчүүхэн жижиг өт хорхой үхлийн гол шалтгаан байжээ. Өт хорхой үндэс рүү
нь нэвтрэн орж улмаар үндсийг нь идсэн ажээ. Мод гаднаас дайрах олон зовлон
бэрхшээлийг даван гарсан хэдий ч дотроос идэх өчүүхэн өтөнд дийлджээ.
Тиймээс хүн өөрийхөө үндсийг бэхжүүлж улам гүнзгий өөрийгөө судлан таньж,
дотроо байгаа таныг нэг л өдөр туйлдуулан хөнөөх өт хорхойноосоо салах
хэрэгтэй. Заримдаа бид муу зуршил, зан төлвийн буруу байдлаа төдийлөн тоодоггүй
билээ. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам тэрхүү жижигхэн гэмгүй өт таны дотор
үүрээ засан сууж улам хэвшин тогтож цэвэрлэж гаргах боломжгүй болж дотроос тань
идэх аюултай байдаг юм байна.
Багш Н. Энхзаяа