Хуулийнхны төсвийг таналаа

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Хуулийнхны төсвийг таналаа

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ. Гэхдээ зөвхөн хуулийн салбарт хамаарах асуудлууд, тодруулбал хууль зүйн салбарын байгууллагуудын төсөвт ямар тодотгол хийхээр болсноо хэлэлцсэн юм.

Тодотголоор байгууллага бүрт хасалт хийгдэхэр болсон байна. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл нэг тэрбум 46 сая төгрөгөөр, Прокурорын ерөнхий газар 10,1 тэрбум төгрөгөөр Хүний эрхийн үндэсний комисс 21 сая төгрөгөөр, Авлигатай тэмцэх газр 46 сая төгрөгөөр, Цагаатгалын комисс 22,9 сая төгрөг тус тус хасалт хийлгэхээр болсон байна. Хууль зүйн сайдын багцад байх төсөв нэмэгдсэн байдалтай байгаа ч урсгал зардлыг бууруулсан гэдгээ Х.Тэмүүжин нэмж тайлбарлав.  Хуралд оролцсон гишүүдээс зарим барилгын ажлын талаар асуулт, шүүмж тавьж байсан ба таван тэрбум төгрөгөөр шорон барих шаардлага, мөрдөн байцаах газрын конторын барилгын ажлын талаар тодруулахыг хүсч байлаа. Үүнд  нь, нэгдсэн шорон барьснаар тус тусдаа салангид 10 шоронг татан буулгах боломжтой бөгөөд энэ нь эдийн засгийн ашигтайгаас гадна, аюулгүй байдлыг хангах нөхцөл болно гэдгийг, тус шоронд гутлын, хэвлэлийн зэрэг гурван үйлдвэр байгуулан хоригдлуудыг ажиллуулах боломжоор хангах зэрэг төлөвлөгөөг Хууль зүйн сайд  танилцуулав. Д.Лүндээжанцан гишүүн өмнө Ерөнхий сайдын хэлсэн "авлигажсан төсөв" гэх хардлагаас сэргийлэхийн тулд Хууль зүйн салбарын байгууллагуудын төсөвт алдаатай зүйл байгаа эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулах санал ч гаргав.  Гишүүн З.Энхболд яамдын сайд нарт үндсэн ажлаас нь илүүтэй барилга байшин захиалан бариулахтай холбоотой ажилд дарагдаж байгаа асуудлыг шийдэх санал гарган яамд бүрт нэгж болон ажиллаж буй барилга захиалагчийн товчоо бүрийг нэгтгэх шаардлагатай гээд энэхүү саналаа төсвийн тодотголыг хэлэлцэж эхлэхэс өмнө хэлэлцүүлэх саналтайгаа хэллээ.

Таван жилийн өмнө ерөнхий боловсролын нэг сургуулийг биеийн тамирын залны хамтаар барихад 1,3 тэрбум төгрөг хангалттай хүрдэг байсан бол одоо яг ийм обьект барихад 6 тэрбум төгрөг болж байгаа тухай. Ижилхэн хоёр барилга нь өөр өөр төсөвт өртөгтэй байгааг ч шийдвэртэй өөрчлөх ёстойг хэлж "барилгын салбарын инфляци нь эдийн засгийн инфляциас дахин дахин илүү байна" гэсэн байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж