
Айлчлалын хүрээнд хоёр тал агаарын тээвэр, төмөр замын тээвэрлэлтийг хоёр улсад харилцан ашигтай байх чиглэлд хэлэлцээр хийн, баталгаажуулна. Ингэхдээ Монгол Улсын хувьд нүүрсний тээвэрлэлт талд гарц хайх чиглэлд түлхүү санал тавьж шийдвэрлэх гарц хайна. Мөн Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ өмнөд хөршөөс шалтгаалж байгаа гэж тодорхойлж болох талтай. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өмнөд хөршид хийх айлчлалаас гарах үр дүн чухал.
Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч нар багтаж байна. Тухайлбал, хэвлэлийн багт www.news.mn агентлагийн “Улстөрийн албаны сурвалжлагч Ш.Оюунчимэг багтсан бөгөөд айлчлалын талаарх мэдээллийг газар дээрээс нь шуурхай хүргэх юм.