Орхоны ИТХ-ын төлөөлөгчид МСҮТ-тэй танилцав

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Орхоны ИТХ-ын төлөөлөгчид МСҮТ-тэй танилцав

Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн тэргүүтэй төлөөлөгчид тус аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг төв нь 1980-аад оны сүүлчээр байгуулагдсан Эрдэнэт хотын ууган мэргэжлийн сургууль юм.

Сүүлийн жилүүдэд Эрдэнэт хот өргөжин тэлэхийн хэрээр мэргэжилтэй ажиллагсдын хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа аж. Энэ үед Орхон аймгийн төр захиргааны удирдлагуудын анхаарлыг Мэргэжлийн боловсролын сургалтад хандуулсан нь цаг үеэ олсон ажил болжээ.

Тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй холбоотой анхаарах хэд, хэдэн асуудал байгаагийн нэг нь хичээлийн байрных нь дээвэр муудсанаас дусаал гоождог, оюутан сурагчдын дадлагын байр дутмаг байхад гадны хоёр ч хувийн компани зарим өрөө тасалгааг нь эзэгнэн ямар ч түрээс төлөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт 15 аймгаас оюутнууд ирдэг, 1000 орчим суралцагчтай ч дотуур байргүй байгаа нь цаашид бас анхаарах асуудлын нэг юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж