Лондонгоос сургагч багш иржээ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Лондонгоос сургагч багш иржээ

“Хөрөнгийн бирж дээрх бүртгэлийн ажиллагаа, олон улсын практик” сэдэвт сургалт өнөөдөр хоёр дахь өдрөө Чингис зочид буудалд үргэлжилж байна. Сургалтыг Санхүүгийн зохицуулах хорооноос явуулж байгаа бөгөөд Лондонгоос сургагч багш урьж авчирчээ. Ноён Пол Медоуз нь Лондонгийн “Чадлей хаус” сургалтын төвд хөрөнгийн зах зээлийн чиглэлээр сургалт явуулдаг туршлагатай нэгэн юм. Сургалтыг “Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх МОН-004” төсөл болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа ажээ. Хөрөнгийн зах зээлд үнэт цаас анх удаа гаргаж буй компаниуд болон хөрөнгийн зах зээл сонирхогч хувийн хэвшлийнхэн сургалтад хамрагдаж байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж