Япон банк Улаанбаатарт салбараа нээнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Япон банк Улаанбаатарт салбараа нээнэ

Монголбанкны Ерөнхийлөгчийн аравдугаар сарын 10-ны өдөр гаргасан тушаалаар Японы банкны төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээх албан ёсны зөвшөөрөл олгосон байна. Япон улсын дэлхийд тэргүүлэх санхүүгийн нэгдэл болох Мицүбиши Юү Эф Жи (MUFG) нь дэлхийн 40 гаруй оронд 500 гаруй салбар нэгжтэй, санхүүгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчиддаа хүргэдэг, зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэх эгнээнд ордог ажээ. Дэлхий дамнасан санхүүгийн хүчирхэг нэгдэл болох MUFG-ийн охин компани “Токио-Мицүбиши Банк Юу Эф Жэй ХХК” (Bank of Tokyo Mitsubishi UFJ Ltd) нь тун удахгүй Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээх нь. Тус банк Монголд төлөөлөгчийн газартай болохоор эртнээс төлөвлөж өнгөрсөн оноос эхлэн судалгаа шинжилгээ хийсэн байна. Харин өнгөрсөн тавдугаар сард тус нэгдлийн ТУЗ-өөс Монгол Улсад Төлөөлөгчийн газар байгуулах шийдвэрийг гаргаж, баримт материалаа бүрдүүлэн Монголбанкинд өгсөн байна. Тиймээс холбогдох хууль, журмын дагуу шалгаж Монголбанкны Ерөнхийлөгчийн А-200 дугаар тушаалаар “Токио-Мицүбиши Банк Юу Эф Жэй ХХК” (Bank of Tokyo Mitsubishi UFJ Ltd) компанид “Төлөөлөгчийн газар байгуулах” зөвшөөрөл олгожээ.

Д.ЦЭЦЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж