Дархан сум “жишиг” хороололтой боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Дархан сум “жишиг” хороололтой боллоо

Төвийн бүсийн тулгуур төв Дархан-Уул аймаг Орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөсөө жишиг хороололтой болжээ. Тодруулбал тус аймгийн Дархан сумын 11, 12-р баг, 6-р хороололд жишиг хороолол төсөл хэрэгжиж, нээлтээ хийсэн байна. Төслийн хүрээнд 13 мянган м.кв ногоон байгууламж, 37 мянган мод бут, 17 автомашины зогсоол, 5201 м.кв талбай бүхий гэрэлтүүлэг, сүүдрэвч, сандалтай явган хүний зам, 600м.кв замын засвар шинэчлэлийн ажил, хүүхдийн тоглоомын болон амралтын таван талбайг шинээр тохижуулсан аж. Дээрх ажилд нийтдээ 1,2 тэрбум төгрөг зарцуулсан байх юм.

Жишиг хороолол төсөл зөвхөн ганц хороололд хэрэгжээд дуусчихгүй, ирэх онд ч мөн үргэлжлэх юм. Дархан сумын "Өргөө”, 4 дүгээр багт "Жишиг хороолол” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг эхэлжээ.

ЖАРГАЛ

Эх сурвалж: http://darkhantimes.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж