
Шинээр үйлдвэрлэсэн хивс, хивсэн бүтээгдэхүүнээс илүүдэл ноос гарч гутлын ул болон оймсонд ихээр наалддаг байсан бэрхшээл ийнхүү алга болж байна. Уг төхөөрөмжийг Турк улсын “Энтема” компани үйлдвэрлэсэн бөгөөд анхныхаа загварыг 2011 онд Барселеон хотод болсон дэлхийн хивсний үзэсгэлэнгийн үеэр танилцуулж Бельги Улсын алдартай компанийн нэрийн бүтээгдэхүүнийг цэвэрлэж үзүүлжээ. Дараа нь Туркийн “Картол” хивсний үйлдвэр эхний хэрэглэгч нь болсон бол хоёр дахь нь Монгол Улс боллоо. Энэ төхөөрөмжийг суурилуулахаар “Энтема” компанийн ерөнхий захирал Өмэр Гекжан ирсэн байв. Хивсний илүүдэл ноосыг цохих, халуун уураар цэвэрлэх технологитой “Swell soft” төхөөрөмж нь цахилгаан бага зарцуулж, хөдөлмөр хөнгөвчлөхөөс гадна бүтээмж өндөртэй ажээ. Нэг минутад 6-8 м.кв хивс цэвэрлэж илүүдэл ноосыг 80-90 хувь болтол нь бууруулж чадна. Мөн уг төхөөрөмжийг ажиллуулахын тулд шинээр дөрвөн ажлын байр нэмжээ.
Суурилуулаад дөнгөж хоёр хонож байгаа “Swell soft” төхөөрөмжийг 15-30 хоногийн дараа бүрэн ашиглаж цэвэрлэсэн хивсээ зах зээлд гаргах гэнэ.