"Ноос, ноосон бүтээгдэхүүний салбарын өрсөлдөх чадвар” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 12.00 цагт “Бест Вестерн Премир” зочид буудлын Сүлд танхимд болно. Энэхүү хэлэлцүүлгээр ноосны салбарт тулгамдаж буй асуудал ба боломжуудыг тодорхойлох аж. Мөн нэн тэргүүнд хэрэгжүүлэх алхамуудыг тодорхойлохоор зорилгоор хэлэлцүүлгийг явуулах юм байна. Салбарын төрийн байгууллага, хувийн хэвшил болон эрдэмтэн судлаачдын төлөөллүүд оролцох юм.
Н.ГЭГ