Унадаг дугуйтай парад боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Унадаг дугуйтай парад боллоо

“Унадаг дугуйтай Улаанбаатар” парад өчигдөр Чингисийн талбайд боллоо.

Унадаг дугуйтнууд Чингисийн талбай-Зүүн 4 зам-Баруун 4 зам-Чингисийн талбай гэсэн маршрутаар явсан юм.  Улаанбаатар хотоо унадаг дугуйн замтай, дэлхийн хотуудын хэмжээнд дүйцэхүйц орчин үеийн хот болгохын төлөө “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлаад байгаа билээ. Уг төслийн хүрээнд 143.7 км унадаг дугуйн зам, 99 зогсоол хийх бөгөөд төсөл батлагдсан тохиолдолд гүйцэтгэх хугацаа нь гурван жил байх юм. Төсөл хэрэгжсэнээр нийслэл хотын  тулгамдсан асуудал болох автозамын түгжрэл, агаарын бохирдолд тодорхой хэмжээний эерэг үр дүн авчирна хэмээн төсөл санаачлагчид үзэж байна.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж