Монгол Дагуур зэрэг зургаан газар бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Монгол Дагуур зэрэг зургаан газар бүртгэгджээ

Өнөөдрийн
байдлаар Монгол Улсын  Говийн их дархан цаазат газар, Увс нуурын ай сав
газар болон Богд хан уул 1997 онд, Хустайн байгалийн цогцолборт газар
2002 онд, Дорнод Монголын тал газар, Монгол Дагуур 2007 онд тус тус
нийт зургаан газар ЮНЕСКО-гийн уг хөтөлбөрт бүртгэгдээд байна.

ЮНЕСКО-гийн
Зүүн Азийн орнуудын “Хүн ба шим мандлын нөөц газар”-ын сүлжээний 13
дахь удаагийн хурал өнөөдөр (10.21) “Улаанбаатар” зочид буудлын хурлын танхимд
эхэллээ. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүн ба шим мандал
хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, Бээжин дэх төлөөлөгчийн газар, 
Зүүн Азийн орнуудын “Хүн ба шим мандлын нөөц газар”- ын сүлжээний Нарийн
бичгийн дарга нарын газар болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
хамтран энэ удаагийн хурлыг зохион байгуулж байна.

13 дахь
удаагийн хуралд тус сүлжээний гишүүн орнууд болох Монгол, ОХУ, БНХАУ,
БНСУ, БНАСАУ, Казакстан болон Япон улсын төлөөлөгчид төдийгүй Дэлхийн
байгаль хамгаалах сан, “Дэ Нэйче Консерванси” байгууллагын Монгол дахь
хөтөлбөрийн төлөөлөгчид, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчид
зэрэг нийт 50 гаруй оролцогч хамрагдах ажээ. Энэ хурлаар2015 он хүртэлх
Мянганы хөгжлийн зорилт дуусгавар болсны дараагаар цаашид авч
хэрэгжүүлэх үйл ажиллагааны  талаар санал бодлоо хуваалцаж зөвлөмж
гаргах ажээ.  Түүнчлэн “Хүн ба шим мандлын нөөц газар”- ын гишүүн орнууд
өнгөрсөн хоёр жилд хийж гүйцэтгэсэн ажлууд болон Сивилийн бодлого, 
Мадридын үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хийгдсэн ажлуудыг
хэлэлцэж, ирэх жилүүдийн төлөвлөгөөгөө боловсруулах юм байна. Түүнчлэн
Хурлын үеэр төлөөлөгчид 2002 онд ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал”
хөтөлбөрийн Дэлхийн байгалийн нөөц газарт бүртгэгдсэн Хустайн нурууны
байгалийн цогцолборт газрыг үзэж сонирхох бөгөөд хурал 25-ныг хүртэл
үргэлжилнэ.

ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөр нь байгаль
орчинд үзүүлэх хүний хүчин зүйлийн олон талт нөлөөг судлах, байгалийн
нөөц, баялгийг шинжлэх ухаан, судалгааны үндсэн дээр урт удаан хугацаанд
хадгалан хамгаалж үлдээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Өнөөдрийн
байдлаар Монгол Улсын  Говийн их дархан цаазат газар, Увс нуурын ай сав
газар болон Богд хан уул 1997 онд, Хустайн байгалийн цогцолборт газар
2002 онд, Дорнод Монголын тал газар, Монгол Дагуур 2007 онд тус тус
нийт зургаан газар ЮНЕСКО-гийн уг хөтөлбөрт бүртгэгдээд байна.

Тус
газар нутгуудыг уг сүлжээнд бүртгүүлснээр тухайн газрын ховор, нэн
ховор амьтан ургамал, ус, ойн сав газрыг хамгаалж, хурдацтай явагдаж буй
уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны улмаас доройтсон
биологийн олон янз байдал, байгалийн үзэсгэлэнт төрхийг хэвээр нь
хадгалан авч үлдэх ач холбогдолтой ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж