Юнкер сонгуульд ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Юнкер сонгуульд ялалт байгуулав

Люксембургийн парламентийн сонгуулийн нэгдсэн дүн гарч, Ерөнхий сайд Жан-Клод Юнкер болон түүний Христийн нийгмийн ардын нам ялалт байгуулсан байна.

Юнкерийн нам парламентийн сонгуульд 33.7 хувийн санал буюу 23 суудал авснаар дангаар Засгийн газар бүрэлдүүлэхэд гуравхан суудал дутжээ. Харин өрсөлдөгч Люксембургийн Социалист хөдөлмөрийн нам 20.28 хувь, Либерал нам 18.25 хувийн санал авсан бол “ногоонтнууд” парламентад ердөө зургаан суудал авсан байна. Люксембургийн Ерөнхий сайд Жан-Клод Юнкерийн толгойлсон эвсэл өнгөрсөн долдугаар сард тагнаж, туршсан хэргийн улмаас огцорсон билээ.

Жан-Клод Юнкер нь 1995 оноос хойш Люксембургийн Засгийн газрыг тэргүүлснээрээ Европын хамгийн удаан хугацаанд эрх барьсан хүнээр тодроод буй юм. Мөн тэрээр 1989-2009  онд Сангийн сайд, 2005-2013 онд Евро группийн даргаар ажиллаж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж