
Blackberry бүтээгдэхүүн үйлдвэрлэгч RIM (Research In Motion Ltd)
компанийн тэргүүн Жеймс Лоуренс Балсилли шинэ компьютерийн Blackberry
таблетийг бэлэглэжээ.
“Таныг iPad 2 дээр ажиллаж байхыг харлаа.
Та манай шинэ төхөөрөмж дээр ажиллаад үзээрэй” гэж тэр бэлэг
гардуулахдаа хэлжээ. Шинэ таблетийн худалдаа өнгөрсөн долоо хоногт АНУ,
Канадад эхэлжээ. BlackBerry PlayBook-ийг iPad-ын хариу болгон гаргасан
гэж шинжээчид хэлж байгаа юм. Шинэ бүтээгдэхүүний үнэ нь Apple-ийн
бүтээгдэхүүний хамгийн доод үнийн хэмжээнд байх гэнэ.
PlayBook-ийг мэргэжлийн төвшний хамгийн анхны таблет компьютер гэж RIM нэрлэжээ.
Ш.САМБУУ