Мисс Х.Бадамгэрэл ээж болжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Мисс Х.Бадамгэрэл ээж болжээ

Ээж
болсон мисс Х.Бадамгэрэл цэцгийн баглаа, бөмбөлөг дунд умбажээ



Дуучин Becky-г заяаныхаа ханиар сонгож, гэр бүлийн
амьдрал зохиохоор шийдсэн мисс Х.Бадамгэрэл хэдхэн хоногийн өмнө амаржиж хүүтэй
болсон билээ. Загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг бэхжүүлэн, агентлаг
хүртэл байгуулаад авсан хөдөлмөрч бүсгүй маань урлагийн хүнийг сонгосон нь зөв
алхам байсан гэдгийг баталж суусан. Хайр хал
амжтай,
басхүү тун ч романтик сэтгэлгээтэй дуучин Becky мисс эхнэрээ цаг тутам
баярлуулж, гэнэтийн сюрприз барих дуртай гэдэг юм билээ.

Ямартай ч урлагийн ертөнцөд төрөн гарсан үлгэр
жишээ хосууд маань анхны үрийнхээ зулайг үнэрлээд амьдралын баяр жаргалыг амсч
яваа. Мисс Х.Бадамгэрэл ч гэр бүлийнхэн, найз нөхөд, танил хүмүүсийнхээ баярын
мэндчилгээ, цэцгийн баглаа, чимэглэлт бөмбөлөг дунд умбаж суугаагаа ийнхүү
харуулжээ. Даруухан зантай ухаалаг бүсгүй маань ирээдүйд загварын агентлагаа
олон улсын хэмжээнд хүртэл нь өргөжүүлж, таван хүүхэдтэй өнөр өтгөн айлын
халамжтай сайн эзэгтэй, сайхан ээж байхыг хүсч мөрөөдөж явдаг тухайгаа илэн
далангүй ярьсан байдаг. Мөрөөдөл бүхнээ биелүүлэн, монголын мянга мянган гэр
бүлийн нэгэн адилаар аз жаргалтай амьдрахыг түүнд олон хүн хүсч байгаа биз ээ.

С.Цахиур

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж