72 алба хаагч шинэ байрандаа орлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

72 алба хаагч шинэ байрандаа орлоо

Аймгийн Цагдаагийн газрын 72 алба хаагч шинэ байрандаа орлоо

Өнгөрөгч бямба гаригт /10.19/ аймгийн Цагдаагийн газрын 72 алба хаагч шинэ байрандаа орлоо. Энэхүү орон сууцыг багрих ажлыг Улаанбаатар хотын “Боорчи” ХХК гүйцэтгэсэн байна. Цагдаагийн алба хаагчдад зориулж орон сууц барих шийдвэр 2010 онд гарсан бөгөөд 2011 оны 6-р сард барилгын ажил нь эхэлжээ. Өнгөрсөн онд дуусах ёстой байсан хэдий ч тодорхой шалтгаанаар өнөөдөр ашиглалтад орж байна. Энэхүү орон сууцны нээлтэд аймгийн Засаг дарга тэргүүтэй албаны хүмүүс оролцсон бөгөөд шинээр орон сууцанд орж буй алба хаагчдад түлхүүрийг нь гардууллаа. Гүйцэтгэгч компанийн зүгээс Аймгийн Цагдаагийн газрын 72 алба хаагчид орон сууц олгохдоо зах зээлийн үнээс хямд, боломжит нөхцөлөөр борлуулж байгаад талархаж байгаагаа Аймгийн Цагдаагийн газрын дэд дарга илэрхийллээ.

Энэхүү орон сууц нь Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын гэр орон сууц, нийгмийн асуудалыг шийдвэрлэх хөтөлбөрийн хүрээнд баригдсан байна. Гүйцэтгэгч “Боорчи” ХХК-ийн захирал хэлэхдээ “энэ бол төр хувийн хэвшил хамтарч ажиллавал ямар үр дүнд хүрч болдогийн баталгаа юм” гэлээ. Барилгын хийцийн хувьд төмөр бетонон цутгамалтай тул 7 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Засал чимэглэлд нь орчин үеийн шийдэлд нийцсэн дэвшилтэд материалууд ашиглажээ.

Цаашид төрийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр өнөөдөр ашиглалтад орж буй орон сууцны II ээлжийг барих шийдвэрийг төр, захиргааны байгууллагаас гаргасан. II ээлжийн орон сууцыг АЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газрын алба хаагчдад олгохоор төлөвлөжээ. Энэхүү орон сууцны гүйцэтгэгчээр “Боорчи” ХХК шалгарсан байна.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж